

МЕТА СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
- …

МЕТА СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
- …

ТАНИЛЦУУЛГА
Мета сэтгэл судлалын хүрээлэн нь 2019 оны 3-р сард байгуулагдсан, ашгийн бус байгууллага юм.
Бид хүн бүрийн сэтгэлийг сонсож, ойлгож, дэмжих зорилготойгоор ажилладаг.
Манай хүрээлэн нь Германы ON Card Institute-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд олон улсад туршигдсан зөвлөгөө, заслын аргыг монгол хүний сэтгэл зүйн онцлогт нийцүүлэн хүргэдгээрээ онцлог юм.
Манай байгууллага үндсэн хоёр чиглэлтэй. Үүнд:
-Сэтгэл зүйчдэд зориулж мэргэжлийн сургалт, хөгжлийн дэмжлэг үзүүлдэг.
-Олон нийтэд зориулж хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг.Манай хамт олон нь Монгол, БНХАУ, Оросын холбооны улс зэрэг улсуудад мэргэшсэн, туршлагатай сэтгэл зүйчдээс бүрддэг. Бид хүн бүрийн сэтгэлийн хэрэгцээг хүндэтгэн, мэргэжлийн ёс зүйг чанд баримталж ажилладаг.
“Бид хүн бүрийг сэтгэл зүйн боловсролтой болж, өөрийн мэдрэмж, бодлоо зөв ойлгож илэрхийлэх чадвартай болоход нь замчлан чиглүүлж, амьдралынхаа турш хэрэглэх энэ үнэт чадварыг бий болгоход нь үргэлж хамтдаа байж дэмжинэ.”
БИДНИЙ ТУХАЙ
СЭТГЭЛ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ОЛОН НИЙТЭД ЧИГЛЭСЭН
СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ЗӨВЛӨГӨӨ, ЗАСАЛ
Манай мэргэшсэн сэтгэл зүйчид олон улсын стандартын зөвлөгөөний өрөөнд ажилладаг. Тэд монгол хүний сэтгэлзүйн онцлогт нийцсэн аргуудыг ашиглан оношилгоо, зөвлөгөө, засал хийдэг. Үүнд далд ухамсрын мэдээллийг илрүүлэх 18 төрлийн арга, тухайлбал Роршах тест, OH Card зэрэг тусгалын метафор картуудыг ашиглаж, хүн өөрийгөө илүү гүнзгий таньж мэдэхэд нь тусалдаг.
СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХАМТАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР
Бид хувь хүн болон байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр байгууллагын гишүүдийн харилцаа, уур амьсгал, бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрддэг.
СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭ, ӨДӨРЛӨГ
Манай хүрээлэн өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан танилцуулах уулзалт, бүлгийн зөвлөгөө, эвент арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд ашигладаг OH Card нь хүний зөн совин, төсөөлөл, ухаарал, харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн онцгой арга хэрэгсэл юм.
OH Card-ыг ашигласнаар хүн:
өөрийн сэтгэлзүйн асуудлыг богино хугацаанд танин мэдэх,
шийдвэр гаргах чадвараа нэмэгдүүлэх,
өөрийгөө гүнзгий ойлгож,
тайвшрал, дотоод амар амгаланг мэдрэх,
далд ухамсраасаа мэдээлэл авах боломжтой байдаг.
ТОГЛООМЫН ЗАСАЛ
Тоглоомын засал нь хүүхдэд төрж буй мэдрэмжүүдийг гадагшлуулахад чиглэдэг бөгөөд хүүхэд төвт засал явдгаараа онцлог давуу талтай. Хүүхдийн өөртөө итгэх итгэл, айдас, түгшүүр болон тулгараад буй асуудалд нь онцлогт нь тохируулан тоглоомоор дамжуулан засч, цаашдаа сэтгэл зүйн хувьд хөгжлийг дэмжин ажиллана.
Долоо хоногт 1-2 удаагийн үйлчилгээ, 8 удаагийн оролтыг 1 курс хэмээн үзнэ. Цаашлаад хүүхдэд шаардлагатай хугацаанд тоглоомон заслыг үргэлжлүүлэх эсэхийг эцэг эхтэй зөвлөлдөж шийдэх боломжтой.
СЭТГЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТУУД
Манай байгууллага нь Мэргэжлийн Боловсролын Үнэлгээний Төвийн албан ёсны эрхтэй бөгөөд энэ хүрээнд сэтгэл зүйчдэд зориулсан мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Сургалтаа амжилттай дүүргэсэн оролцогчид чадамжийн гэрчилгээ авах боломжтой.
"OH CARD ”-ын сургалт
Энэ сургалт нь насанд хүрэгчидтэй ажиллах зөвлөгөө, засалд метафор карт ашиглах арга зүйг заадаг практик сургалт юм. Сургалт 1–5 түвшинтэй шаталсан хөтөлбөрөөр явагддаг бөгөөд оролцогч алхамалхмаар мэдлэг, чадвараа хөгжүүлэх боломжтой.
"КОТЕЙКА" картын сургалт
Хүүхдийн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээнд метафоркартыг хэрхэн бүтээлчээр, үр дүнтэй ашиглахыг заадаг практик сургалт юм.
СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДЭД ЗОРИУЛЖ
Бид сургуулиуд болон хүүхдийн байгууллагуудад дараахчиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг. Үүнд хүүхдийн сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглүүлэх зөвлөгөө, Сэтгэл зүйчдэд
зориулсан менторын үйлчилгээ орно.ДЭЛГЭРЭНГҮЙ
МЕТА СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
ОН КАРТ СУРГАЛТ
Мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар сэтгэл зүйн зөвлөгөөний үед “Ө карт”- тусгалын аргаар үйлчлүүлэгч өөрийн сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх, сэтгэлзүйн гэмтэл, тулгамдсан асуудлыг богино хугацаанд илрүүлж, шалтгааныг тодорхойлох, зөвлөгөө засал хийх, тайвшруулах, дэмжлэг үзүүлэх, өөрийгөө танин мэдэхэд туслах зэргээр сэтгэл зүйн зөвлөгөөнд метафор картыг ашиглах ур чадварт суралцах. Мөн суралцагч өөрийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, өөрийн мэдрэмжийн учир шалтгааныг ойлгох бүлгийн засалд орох боломжтой.
КОТЕЙКА КАРТЫН СУРГАЛТ
Мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар сэтгэл зүйн зөвлөгөөний үед тусгалын аргаар хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл, тулгамдсан асуудлыг богино хугацаанд илрүүлж шалтгааныг тодорхойлох, зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн тайван тогтвортой байдлыг бий болгох, сэтгэл зүйн онцлогоо танин мэдэхэд туслах зэрэг ур чадварт суралцах.
ТОГЛООМЫН ЗАСАЛ
Тоглоомын засал нь хүүхдийн сэтгэлд төрж буй мэдрэмжүүдийг илэрхийлж, гадагшлуулахад тусалдаг сэтгэл заслын арга юм. Энэ засал нь хүүхэд төвтэйгээр явагддаг нь хамгийн гол онцлог, давуу тал.
Хүүхэд тоглоомоор дамжуулан өөрийн айдас, түгшүүр, эргэлзээ,тулгарч буй асуудлуудыг илэрхийлж, даван туулахад дэмжлэг авч, улмаар өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл санааны хувьд эрүүл хөгжих нөхцөл бүрддэг.
Заслын хугацаа, давтамж
Нэг удаагийн оролт: 30–40 минут, хүүхдэд зориулсан тусгайтоглоомын өрөөнд ганцаарчлан явагдана.
Долоо хоногт: 1–2 удаа орно.
Нэг курс: 12 удаагийн оролцоо.
Үргэлжлүүлэх эсэхийг хүүхдийн хэрэгцээ, өөрчлөлтийгхаргалзан эцэг эхтэй хамтран шийддэг.Эцэг эхийн оролцоо
Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн 3–4 удаагийн оролцооны дараа сэтгэл зүйчээс мэдээлэл авч, зөвлөмж сонсож хамтран ажиллана. Ингэснээр хүүхдийн хөгжилд гэр бүл, мэргэжилтэн хамтдаа анхаарал хандуулж, илүү үр дүнтэй дэмжлэг
үзүүлдэг.БИДНЭЭС АСУУХ ЗҮЙЛ БАЙВАЛ
Don't be afraid to reach out. You + us = awesome
Холбоо барих утас: 9095 5999
Фэйсбүүк хаяг:
Mета Сэтгэл Судлалын Хүрээлэн